Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр их, дээд сургуулиудад хийгдэж байгаа шалгалтын талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Сошиалд 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Хаагдаж байгаа ихэнх сургууль элсэгчгүй, багшгүй болсон. Цаашдаа чанаргүй сургуулиудыг цэгцэлнэ. Зургаан газар оюутнуудынхаа асуудлыг шийдэхээр байна. Ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг Улаанбаатар хотод байлгах байр суурьтай байна" гэлээ.