Одоогоос найман жилийн өмнө дуучин Г.Чинболор Д.Наранбаатарын үг, Ч.Төгсбаярын ая  “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” дуундаа “Bizo” энтертайментаар клип  хийлгүүлсэн байна.

Харин энэхүү клип сүүлийн үед цахим хуудаснаа тархаж,  садар самууныг сурталчилсан  хэмээн  яригда болсон.  Тэгвэл энэхүү мэдээллийг  бид энэ удаагийн “Мобайль Ньюс”-дээ онцолж байна.  

Дуучин Г.Чинболор:  “Найман жилийн өмнө  хийсэн клип шүү дээ.  Хүн бүр багадаа багшдаа, айлын ах эгчдээ, дээд ангийнхаа ах эгч нарт дурладаг. Энэ клипээр сурагч насны гэгээн, сайхан  дурсамжийг гаргахыг хичээсэн. Тэрнээс Садар самууныг сурталчилсан юм байхгүй ээ.”  гэдгийг дуучин хэлсэн юм.