Коронавирусийн халдвар дотоодод гарсан тул энэ оны 11-р сараас эхлэн ЕБС, их, дээд сургуулийн хичээл цахим хэлбэрт шилжсэн. Энэ дагуу ЕБС-ийн бүх сурагч теле хичээлд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрөөс цахим хичээл дуусч ирэх даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс сурагчдын амралт эхэлж байна.

Нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.

БШУ-ны сайдын тушаал гарч, халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн юм.

Гэвч халдвар нэмэгдээд байгаа учир УОК-оос Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан билээ.