Түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон нэг сарын хугацааг Монголчууд амжилттай даван гарлаа. Бүтэн сарын турш гэртээ өнжсөн хүмүүст хамгийн өргөн хэрэглэгдсэн, өндөр ачаалалтай ажилласан зүйлс ухаалаг төхөөрөмжүүд байж болох юм.

Гар утас, таблет, компьютер, зурагтаа интернетэд холбож youtube-ээс дуу сонсох, facebook орох, тоглоом тоглох, кино үзэх,  теле хичээл үзэх, давтах зэргээр хүн бүр интернетийг хэрэглэж байв.

Зөвхөн манай улсад гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөл хорионы хугацаанд интернет ашигласан байдал энгийн үеийнхээс 2 ДАХИН  нэмэгджээ.

Харин дэлхий дахин интернет хэрэглээ 1,5 дахин нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй буюу Коронавирус гарахаас өмнөх үетэй харьцуулахад 

  • Цахимаар гэрээсээ ажиллагсдын тоо 74% нэмэгдсэн

  • Видео чаатны апп хэрэглэгчдийн тоо 59%

  • Корановирустай холбоотой мэдээллийн түгээлт 49%

  • Интертаймент контентын үзэлт 36%

  • Хүнсний барааны цахим худалдаа 35% тус тус өсжээ. 

 Хэрэглээ нэмэгдсэний нөгөө талд  интернетийн хурд муу байна гэх бухимдал багагүй газар авсан. Тэгвэл яагаад интернетийн хурд удааширдаг вэ? Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад асуудал байна уу? Эсвэл...

Интернетийн хурд удаашрахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд 

  •  Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн загвар гар утас, таблет зэргийн загвар хуучин байх

  •  Wi-fi төхөөрөмжийн элэгдэл, ашиглалтын хугацаа 3,5 жилээс хэтэрсэн бол интернетийн хурд удааширсан байж болно

  • Нэгэн зэрэг ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн тоо, хэрэглээ. Нэгэн зэрэг 3-аас 4 төхөөрөмжөөр интернет ашиглаж байгаа бол хурд мөн удааширна. Жишээ нь өсвөр насны хүүхэд тик ток үзэж, нэг нь ангийнхаа найзтай дүрстэй дуудлага хийж байв. Ингээд том хүүхэд тань цахимаар теле хичээл давтаж байна гэвэл танай интернет хурд хуваагдаж, хурд нь саарна гэсэн үг. 

  •  Интернет цацаж буй төхөөрөмжийн байршил чухал. Интернет төхөөрөмжөө тогтмол интернет ашигладаг байршлаасаа хол байрлуулахгүй байх хэрэгтэй.

  • Компьютер дээр олон программ зэрэг ажиллуулах нь интернетийн хурдад сөргөөр нөлөөлнө. 

ТАНЫ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ИНТЕРНЕТИЙН ХУРД ЯМАР БАЙГААГ ТА ХЭМЖЭЭД НЭГ ҮЗЭЭРЭЙ

Ингэж хэмжихдээ: Notebook эсвэл суурин компьютероо сүлжээний кабелаар холбож хэмжвэл илүү бодит хурдыг заана. Боломжгүй бол Wifi-д зөвхөн нэг л төхөөрөмж холбогдсон байх үед хэмжинэ үү.


 

ТАНЫ АШИГЛАЖ БУЙ ИНТЕРНЕТИЙН ХУРД

                         Интернэт хурд гэдэг нь ашиглаж байгаа ухаалаг төхөөрөмжид өөр төхөөрөмжид байгаа файлыг харуулж буй хугацаа юм. Ямар нэг вэб сайт руу хандаж видео үзэх, өөрийн компьютер дээр файл татах тоолонд интернетийн хурдыг илэрхийлэх чадамж нь багасаж байдаг. Тэгэхээр интернетийн хурд ямар хэмжээтэй файлуудыг татсан, үзсэн ашигласан гээд таны хэрэглээтэй холбоотойгоор хурд харилцан адилгүй үйлчилнэ гэсэн үг. 

ИНГЭЭД ИНТЕРНЕТ ХУРДАА ШАЛГАЧИХЛАА.ТЭГВЭЛ БАС НЭГЭН ЧУХАЛ ОЙЛГОЛТ МЭДЛЭГ

                      Хэрвээ өрхийн буюу shared 1mbit хурдыг сонгож авсан бол багаар бодоход 6-7 төхөөрөмж дундаа хэрэглэх шаардлагатай тулгарах болно. Энэ ч мөн азны асуудал бөгөөд хэрвээ азаар тэдгээр хүмүүс интернэтэд ороогүй байвал таны хурд сайхан тогтвортой сайхан байх болно. Харин азгүй байвал 6-уулаа 1 мегабит хурд  дээр булаалдах болно. Гэхдээ энэхүү үйл явдал ихэнхидээ оройн цагаар болдог зүйл юм.

Тогтмол хурд буюу Dedicated
Хэн ч тантай хурдыг тань булаацалдахгүй. 7 хоногийн 24 цагт хүссэн үедээ шалгаад үзэхэд сонгосон хурд тань хэлбэлзэлгүйгээр танд хүрэх болно. Харин Dedicated сонгож байгаа байгууллага бүрийн компьютер сонгосон хурдандаа хүрдэг гэж ойлгож болохгүй. Үүний тулд байгууллагынхаа компьютер бүрт REAL IP хаягийг авах шаардлагатай.

                 Нэмж мэдээллэхэд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар Монгол улс дэлхийд хамгийн хямдхан интернет ашигладаг 10 орны нэг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд багцын олон төрлийн интернет, дата хэрэглээний нөхцлийг иргэдэд санал болгосноор хэрэглээ ч тогтмол нэмэгдсээр байна.  

Хөл хорионоос өмнө нь гар утаснаас хандаж мэдээ мэдээлэл түлхүү  авдаг байсан бол хөл хорионы үеэр жижиг дэлгэц ширтэхээс илүү компьютер, ipad-наас хандаж кино, контент үзэх нь нэмэгджээ. Монголчуудын цахим хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээлснээр нийт датаны 41 хувь зөвхөн Youtube үзэхэд хэрэглэгдэж байна. Үүнээс гадна тик ток, Netflex зэрэг гадны Look tv, Voo, skygo зэрэг дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээ  өдгөө эрчээ авч цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. 

Интернетийн ухаалаг хэрэглээг бий болгоход бидний бэлтгэсэн мэдээлэл танд тус болно гэж найдаж байна.