Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өглөө 08:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах тухай асуудлыг засгийн газарт танилцуулж байна.

Хөл хориог цуцалсантай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 03-р сарын 10-ны өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа. Уг асуудлыг хэрхэх ямар байдлаар нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.