Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж, засварлаж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас хоёр хоногийн өмнө дуусгаж, автомашины зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс бүрэн нээжээ.

Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тухай Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.