Өнөөдөр "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатар "КОВИД-19"-ийн эмчилгээний талаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр коронавирусийг эмчлэх арга ухааны талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Коронавирус мутацлагдаад л явна. Тэр болгонд вакцин хийнэ гэж байхгүй. Вакцин хүний биед хортой. Аливаа вирусийг хүн өөрийн эсэргүүцлээр даван туулах ёстой байтал вакцинаар механикаар хүчилж болохгүй. Дэлхий дээр 3000 гаруй вирус байгаагийн нэгхэн нь коронавирус байхад сүржигнэх хэрэг байхгүй. Монголын төр иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байна.

Коронавирусээр хүмүүс нас барах ёсгүй. Айх ч хэрэг байхгүй. Үүнийг 3-5 хоногт эмгүйгээр эмчлэх бүрэн боломжтой. Учир нь ямар ч вирус хүнийг үхүүлдэггүй. Харин хүний биеийн бичил эргэлтийн систем алдагдсан үед, далд хэлбэрийн эд эрхтний өвчлөлтэй бол нас барах эрсдэл бий" гэлээ.