Шатахуун импортлогчид АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ өнөөдрөөс /2022*02*10/ литр тутамдаа 45-50 төгрөгөөр нэмж, 2285-2290 боллоо. Ингэснээр төр шатахууны үнэд оролцохгүй, үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дунджилдаг болно.

АИ 92 автобензинийг дэлхийн зах зээл дээрх зургаан сарын дундаж үнээр жижиглэнгийн үнийг тогтоож, нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна.

 Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 11-р сард АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр нэмэгдээд байсан билээ.