Дэлхийн шуудан холбоонооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ  зохион байгуулж байна. 

Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямар арга хэмжээ, яагаад авах хэрэгтэй вэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна. 

 

Иймд хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон хайртай дотны том хүмүүсдээ хандан өөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзэлээ захидлаар илэрхийлэн, бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо,

Метробизнестөв, А блок, 5 давхар,

Д.Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатардүүрэг,

Улаанбаатар 14201-0033

 

Хүүхдүүдээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

-      Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн  байх;

-       Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;

-       Цэвэр нямбай, гаргацтай бичихийг анхаарах;

-       Сэдэв агуулгыг баримталж,  хэл найруулга сайтай байх;

-       Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх.

 

Захидал илгээгчийн хаягийн загвар:

………………………../овог/, ……………………………./нэр/

………………………../анги/, ……………………………./сургууль/

………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/

………………………../шуудангийн зипкод/ …………………………./утасны дугаар/

 

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн баг ажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ. 

 

Шагналт байрууд:

 

Тэргүүнбайр - 1 оролцогч:   Өргөмжлөл,   500,0 мянгантөгрөг

Дэд байр - 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянгантөгрөг

Гуравдугаар байр -3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянгантөгрөг

Дөрөвдүгээр байр -4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянгантөгрөг

Тавдугаар байр - 5 оролцогч:   Өргөмжлөл, 100,0 мянгантөгрөг

Хүүхдүүд та бүхэн өөрийн оршинсуугаа нутаг дэвсгэрийн

Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг http://www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.