Энэ оны гуравдугаар сарын 3-ны 18:00 цагийн үед цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан “Приус-30” маркийн автомашины жолооч, зорчигч нар “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг бейсболын цохиураар зодож, танхайрсан гэх.

Олны анхааралд өртсөн энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дууссан байна. 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашины цонхоор хог хаясан залуутай шаардлага тавьж маргалдан бейсболын цохиур барьж танхайрсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулжээ.