Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 46 тохиолдол шинээр батлагджээ. Үүнийг задалбал Улаанбаатарт 32, орон нутагт 14 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатарт халдварын тохиолдол өмнөх өдрөөсөө нэмэгджээ. Тодруулбал гуравдугаар сарын 21-ний мэдээллээр хотод 18 тохиолдол шинээр батлагдсан бол өнөөдөр 32 болсон байна.

Орон нутгийн хувьд зургаагаас бусад аймагт халдвар бүртгэгдээгүйг ЭМЯ мэдээллээ. 

Халдварын улмаас 508 хүн эмнэлэгт, 1,558 хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд 272 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 57, нэн хүнд оноштой 18 эмчлүүлэгч байна.