Энэ хичээлийн жил гурван улиралтай байхаар төлөвлөснийг Боловсролын яамнаас мэдэгдээд буй. Хуваарь ёсоор улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэх гэж байна. Аймаг, нийслэл, анги ялгахгүйгээр бүх сурагч нэг долоо хоног амрах юм.

Тодруулбал сурагчид дөрөвдүгээр сарын 4-ний Даваа гарагаас эхлэн амарч, дөрөвдүгээр сарын 11-нд хичээлдээ орно.

Харин гуравдугаар улирлын буюу зуны амралт зургаадугаар сард эхлэх хуваарьтай байна.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсжээ.