“e-mongolia” facebook хуудсанд жилдээ 100-150, “e-mongolia” системд 500-600 удаагийн халдлагын тохиолдол бүртгэгддэг бөгөөд бид мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг.

Энэ удаад зөвхөн facebook албан ёсны хуудас руу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаднын этгээдүүд халдсан бөгөөд бид META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд 1 цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан.

Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, cover зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн халдлага гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид чат хэсгийг мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно.

Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно.