Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 69 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 38, орон нутагт 31 хүнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 378 хүн, жирэмсэн эмэгтэй 16, хүүхэд 46 байна. Гэрийн хяналтад 1166 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа юм.