Өнгөрсөн шөнө /2022.03.28/ Шангрилагийн хойд талын замд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 22 цаг 59 минут  цагийн орчимд Мерседес бенз маркийн автомашин замын хажууд такси барих гээд зогсож байсан гурван иргэнийг дайрч хүнд гэмтээлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр автомашины жолооч эрүүл байсан аж. Харин мөргүүлсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэжээ. Улмаар тэд дараалан  яаралтай хагалгаанд оржээ. Одоогоор биеийн байдал нь сайнгүй Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон, эмчлүүлж байгаа аж.

Тээврийн цагдаагийн албанаас тус ослын хэргийг шалгаж байна.