Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэг хийсэн иргэнийг эрэн сурвалжилж буй мэдээлэлдээ хохирогчдын нэр, насыг нийтэд ил болгосон гэх шүүмжлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд тархаад байв.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас/ЦЕГ/ тайлбар гаргажээ. Тайлбарт "Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг "ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудаснаас түгээдэггүй. Уг хуудас нь албан ёсны бус хуурамч хаяг" гэв.

Иймд иргэд фэйсбүүк орчинд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-ийн хуудас болон бусад баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхаарууллаа.