Шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж, хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайдын шийдвэр үйл ажиллагаа дээд дунд шатны хэрэгжилтэнд таг гацаанд орж байгааг тухай мэдээлэл хүргэе.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг болох боомтын сэргэлтийг сайжруулах, энэ хүрээнд олон жил саатсан чөлөөт Алтанбулаг, Замын-Үүд зэрэг чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болсон тухай мэдээллийг Засгийн газраас олон нийтэд хүргэсэн.

Олон жил гацсан үйл ажиллагаа нь гацаанд орж, хашаа барихаас цааш хэтрээгүй Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа хөдлөх шатанда аорж, холбогдох хууль, Олон улсын гэрэ энь соёрхон батлаглаж, иргэд, бизнес эрхлэгчид чөлөөт бүсийн чөтөр тайлагдлаа гэдэгт итгэж байсан.

Гэтэл хилийн боомтууд дах чөлөөт бүсийн асуудлууд шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяагдах болсон нь асуудлыг эргээд гацаанд оруулж, шинэ яамны албан тушаалтнууд чөлөөт бүсийн үйл ажиллагааг  хэвийн явуулахаас илүү өөрсдийн жижиг амбици, хувийн ашиг сонирхолын үүднээс асуудалд хандав уу гэсэн хардлагыг төрүүлж эхэллээ.

Ингэж хэлэхийн учир нь Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэлсэн сайд нь өнөөдрийг хүртэл улс төрийн шалтгааны улмаас томилогдоогүй байгаа бөгөөд өдгөө Сангийн сайд  давхар тус яамны сайдын үүргийг давхар гүйцэтгэж байгаа, мөн сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсонтой холбон ойлгож болохоор байна.

Эдийн засгийн хөгжлийн яам бол Сангийн яам шиг  хэрхэн мөнгө олж төсөв бүрдүүлэх вэ, бүрдүүлсэн төсвөө хэрхэн хэмнэлтэй  зарцуулах  гэдэг асуудалд анхаардаг яам биш бөгөөд харин ч  улс орны хөгжлийг урагшлуулах гол цөм хөтөлбөрийн бодлогыг гаргаж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л нөөц боломжийг бий болгох зорилготой яам юм.

Гэтэл энэ яамны Сайдын үүрэг гүйцэтгэгч болоод Дэд сайд нь сангийн яамны удирдах дээд албан тушаалтнууд байгаа нь  эргээд Эдийн засгийн хөгжлийн яамны бодлогыг  сангийн яамтай адил бодлогын хэмжээнд хэмжээнд хүргэж, тус яамыг төсөв зорилготой мэтээр ойлгож эхэлсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 02 дугаар сарын  6-ны өдөр Чөлөөт бүсийн удирдлагуудад хандан Эдийн засгийн хөгжлийн сайдын албан бланк дээр “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх цогт ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа тул чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах, согтуурууулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах тусгай зөвшөөрөл болон бусад төрлийн  зөвшөөрлийг олгохгүй байхыг үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн албан бичг илгээжээ.

Олон жилийн өмнөөс хэдэн арван удаа төлөвлөгдөж, чөлөөт бүсийн хашаанд хаана юу баригдах нь хүртэл маш тодорхой болсон, асар өндөр өртөгөөр төлөвлөгөө нь хийгдсэн чөлөөт бүсийн үйл ажиллагааг гацаанаас нь гаргаж, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэмжин, түргэн шуурхай үйл ажиллагааг нь эхлүүлэхийн оронд  шинэ сэргэлтийн бодлогоор далимдуулан “БИ ОРОЛЦОНО, БИ МЭДНЭ, БИ ШИЙДНЭ” хэмээн ил хэлж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг гацааж, улс орны хөгжлийг хойш татахын  байгаагийн цаад шалтгаан юу вэ?

Түүний энэ үйлдэл бол товчхондоо асуудалд боловсон байдлаар хандсан “ДЭЭРЭМ” бөгөөд хэнд ямар газар хаана, хэрхэн олгохыг би шийднэ гэсэн хандлагаар, чөлөөт бүсийн захирагч  нарын эрх мэдэл рүү шууд дайрсан, хувийн ашиг сонирхолоо шууд илэрхийлсэн үйлдэл юм.

Үүнтэй зэрэгцэн Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд С.Наранцогт нь  Чөлөөт бүст татваргүй барааны дэлгүүр гэж байх ёсгүй,  тэд улсад татвараа төлөх ёстой гэсэн байр суурийг чөлөөт бүсийн удирдлагууд хандан гаргасан байна. Эндээс харвал мань эр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд гэдгээ мартан, Сангийня амны төрийн нарийн бичгийн даргынхаа ажлын байр сууринаас асуудалд хандаад байна уу гэсэн бодол төрж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, дэд сайд нарын дээрх үйлдлийн дараа чөлөөт бүсэд газар авч, чөлөөт бүс дотор  хуулийн дагуу  газар эзэмшин өнөөдрийг хүртэл газрын төлбөр хураамжаа цагт нь төлж, бүтээн байгуулалтаа эхлүүлэхийг зорьж байсан ч, тийм шийдвэр нь гаргаж өгөхгүй ирсэн байтлаа гэнэтхэн эдгээр аж ахуйн нэгжүүдэд хандан эзэмшсэн газар дээрээ үйл ажиллагаа эхлүүлэлгүй удсан тул газраа газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох сонсох ажиллагаа явуулах болсон тухай албан бичгийг Чөлөөт бүсийн захирагчаас гаргаж өгчээ.  

Тэднийг ийм үйлдэл гаргахыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас шахсан нь тодорхой. Өчнөөн олон жил газар эзэмшлийн төлбөр төлж, одоо л нэг үйл ажиллагаагаа эхлүүлэх нь дээ гэж бодож суугаа ААН-үүдийг салбарын яам, чөлөөт бүсийн удирдлагаас нь газраа буцааж өг, бид дахин хувиарлана гэж байгаа нь цаагуур асар их хувийн ашиг сонирхолтой холбоотой биз. Энэ асуудлыг Тагнуул болон АТГ шалгаж үзэхэд гэмгүй бизээ.

Засгийн газрын тэргүүн нь ААН-үүдтэй хамтран ажиллана, дэмжинэ, боломж олгодог болно гэдэг атал дээнд дунд шатанд өөрийн гар хөлөөрөө дамжуулан тэдний үйл ажиллагааг боомилж, хааж, албан тушаалтнудын ашиг сонирхолыг шахаж байдагийн бодит жишээ энэ буюу?

Тиймээс Ерөнхий сайд нь Эдийн засгийн хөгжлийн сайдаа нэн тэргүүнд томилж, чөлөөт бүсийн асуудлыг урашгуулахгүй бол Сангийн яамны угшилтай дарга нар шинэ яамны бодлогыг хойш татаад суулгачихлаа.