Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 65 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинэ батлагдсан тохиолдлын 

  • 37 нь нийслэлд
  • 28 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 825 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 227 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 24
  • хүндэвтэр 131
  • хүнд 58
  • нэн хүнд 14 хүн байна.