Дундаж цалингийн хэмжээ 2021 онд 1.4 сая төгрөгт хүрсэн нь 504.7 ам.доллартой тэнцэж байгааг Үндэсний Статистикийн Газраас мэдээлэв.

Цалингийн өөрчлөлтийг 2014 онтой харьцуулахад 642 мянган төгрөгөөр өссөн бол доллароор авч үзвэл ердөө 83 ам.доллароор өсжээ.

НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга нь буюу 10.7 хувь нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга буюу 6.9 хувь нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэлж байв.