Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 81 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 37 нь Улаанбаатар хотод,
  • 44 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 203 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 678 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 16 нь хүүхэд бол дөрөв нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн найм нь нэн хүнд, 58 нь хүнд, 115 нь хүндэвтэр, 22 нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд хоёр аймагт халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговьд 33, Дорноговьд 11 тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.