Коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Эдгээр шинэ тохиолдлын 

  • 35 нь нийслэлд
  • 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 5
  • хүндэвтэр 133
  • хүнд 51
  • нэн хүнд 20 хүн байгаа юм. 

Түүнчлэн жирэмсэн хоёр эмэгтэй, 10 хүүхэд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ойрын хугацаанд манай улсад бүртгэгдэх халдварын тоо тогтмол буурч байгаа. Иймд иргэд амны хаалт зүүх нь ч багассан билээ. Гэхдээ одоогоор амны хаалтаа зүүхээ боль гэж зөвлөх боломжгүй бүрдээгүйг мэргэжлийн хүн хэлсэн юм.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Чимидцэрэн "Улсын хэмжээнд коронавирусийн тархалт буурсан ч санаа амарч болохгүй. Ялангуяа, эмнэлэг, автобус зэрэг олон нийтийн газарт хувь хүн өөрийгөө хамгаалах нь чухал. Түүнчлэн амны хаалтыг зөв зүүгээгүй тохиолдолд эргээд илүү эрсдэл дагуулна. 

Жишээлбэл, хэрэглэсэн маскаа удаан хугацааны турш халаасандаа хадгалж, дараа нь дахин зүүх хандлага олон нийтийн дунд ажиглагдаж байна.Удаан хугацаанд хэрэглээд бохирдсон маскаа дахин хэрэглэх нь хамгаалалт бус харин ч илүү сөрөг үр дагаврыг бий болгох юм" гэсэн билээ.