НӨАТ-ын энэ оны I улирлын  буцаан олголт 57 тэрбум төгрөгийг 1 сая 136 мянган иргэнд олгож эхэллээ гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг:

  • I улирлынхыг 4 дүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • III улирлынхыг 10 дугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.