Энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлнэ.

Тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгох бөгөөд иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулах юм. Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргах аж.