УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр:  "Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Нэмэлт тодруулгыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нараас бичгээр авч, хэлэлцлээ. Ингээд цаашид тодруулах зүйл их байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байна гэж үзсэн тул бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ" гэв.