Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байгаа аж.

Тухайлбал Цагдаагийн байгууллагад 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 20:20-д Сонгинохайрхан дүүрэгт байрлах амралтын газрын гадна 2 настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн гэж ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” байна. Энэхүү мэдээллийг шалгахад 2 настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтснийг шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд морьж унаж яваад морь үргэснээс унаж гэмтсэнийг шалгаж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.