УИХ-ын гишүүн, Ард Түмний Намын дарга, Эрүүл Мэндийн сайд асан, Хилийн Боомтын Нэгдсэн зөвлөлийн дарга  Л.Гүндалай "Энэрэл хайр хүүхдийн төлөө" ТББ-ыг үүсгэн байгуулж,  бага насны хүүхдээр хурдан морь унуулах явдлыг бүрмөсөн зогсоох шаардлага  Үндсэн Хуулийн хүргүүлснээ өчигдөр мэдэгдлээ.

Л.Гүндалай энэ тухай:  "Олон улсын  жишгээр бол уралдааны морьдыг 60 кг хүртэлх жинтэй насанд хүрсэн хүн буюу жокей нар унах ёстой. Манай улс ч  энэ жишгийг дагаж, хурдан морьдыг томчуудаар унуулах  хэрэгтэй. Тэгэхгүй л  бол унаач хүүхдүүдийн амь нас эрсдэлд орсоор байх болно. Монгол Улсын хуулинд  долоогоос  дээш насны хүүхэд хурдан морь унаж болно гэж заасан байдаг. Энэ бол  том алдаа. Ер нь энэ  УИХ-ын гишүүдийн  бараг 70 хувь нь уяачид байдаг.  Бас болоогүй, Засгийн газрын сайд нарын ч дийлэнхи ньь уяач.  Тийм болохоор  УИХ, Засгийн газраас энэ хуульд өөрчлөлт оруулах болов уу гэж горьдоод нэмэргүй. Тиймээс би  Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Олон улсын конвенци  зөрчиж, хүний амь насаар тоглож байгаа асуудлыг таслан зогсоох ёстой." хэмээсэн юм.  Л.Гүндалайгийн  Үндсэн хуулийн цэцэд тавьсан шаардлагад  Монгол улс бага насны хүүхдээр морь унуулж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон НҮБ-ын Хүүхдийн сангийн конвенциудыг  зөрчиж байгааг сануулсан ажээ.


Хэрэв Үндсэн Хуулийн Цэц Л.Гүндалайгийн шаардлагыг хүлээж авбал удахгүй болох Улсын баяр наадмаар 60 ба түүнээс доош жинтэй насанд хүрэгчид өөрсдөө хурдан морь унах юм.
Дашрамд дурьдахад манай улсад жилд дунджаар давхардсан тоогоор 40 мянган хүүхэд хурдан морь унадаг аж.

П.Мандах