Иргэнээс "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчил бүрт 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархлаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Зөрчил мэдүүлсэн иргэнд тухайн зөрчлийн мөнгөн дүнгийн 10 хувийг урамшуулал болгоно олгох талаар хэлэлцэж байна.

Одоогоор хэрэгжээгүй байна. Ер нь өдөрт "E Police" апликейшнд 600-700 мянган зөрчил ирдэг. Эдгээр зөрчлийн 400-500 мянган нь шийдвэрлэгддэг бөгөөд үлдсэн нь нотлох баримт хангалтгүй, зөрчилд тооцох боломжгүй гэх үндэслэлээр хаагддаг. Иймд иргэд зөрчил мэдүүлэхдээ чанарын шаардлага хангасан зураг апликейшн руу илгээгээрэй гэж хэлмээр байна" гэв.