ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлж байна

Манай улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгджээ

-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олон нийтэд өгсөн мэдээлэлээр Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн тухай мэдэгдлээ

Шинээр бүртгэгдсэн ковидын шинж тэмдэг халуурах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх эмнэлзүйн шинжтэй байна" гэлээ

BF7 хувилбараар илэрсэн 1 хүн нь 72 настай эрэгтэй хүн байна. Энэ нь БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой, зочид буудалд тусгаарлагдан эмчилгээ авч байна.

BQ1.2 хувилбараар халдварласан 5 тохиолдол нь бүгд Монгол Улсын иргэд байна. Дундаж нас нь 58.2 байна. Эдгээрээс 3 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байна. Эдгээр хүмүүс нь аравдугаар сарын 18, 19-ны шинжилгээнд сорьцоо өгсөн.

Шинж тэмдгийн хувьд толгой өвдөх халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх эмнэлзүйн шинжүүд давамгайлж байна.

Дээрх таван хүний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүж, бусад нь гэрийн хяналтад байна.

BF7 хувилбар анх Өвөр Монголд бүртгэгдсэн. Энэ нь Энэтхэг, Сингапур, Их Британи, АНУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг 80 гаруй оронд өмнө нь бүртгэгдсэн хувилбар байна.

BQ1.2 хувилбар бол Австрали, Канад, БНСУ, Турк, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.