Өнгөрөгч 2013 онд "Шөнө дундын яриа" уран сайхны киног бүтээн үзэгчдэдээ хүргэж байсан "Очир фильм" студи, "Монгол медиа" группын хамт олон хоёр дахь уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.  Үзэгч залуусын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа "Хамгийн сайхан нь" уран сайхны киноны зохиолыг О.Батзориг бичиж,  найруулсан байна. Өнөөгийн нийгэмд хурцаар үгүйлэгдэж байгаа гэр бүлийн үнэ цэнэ,  амьдралд тэмүүлэх сэтгэлгээ, үнэнч нандин хайр сэтгэлийг сурталчилан ойлгуулах зорилгоор  инээдмийн, утга уянга,  хайр, харуусал, адал явдлыг  хоршуулан бүтээгдснээрээ энэхүү кино онцлогтой.

 Өнөөгийн залуус ямар гэгээн, хүсэл мөрөөдөл, зорилготой байж түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг “Хамгийн сайхан нь” кинон дээр энгийн элдэв чамирхалгүй хэрнээ хурц тодоор харуулахыг хичээжээ.

Киноны найруулагчаар А.Мягмар, зураглаач Б.Төгсбат, зургын даргаар Б.Дүүрэнболд зураачаар Э.Цог, хөгжмийн зохиолчоор Б.Билгүүн /ISA BEATS/ дууны найруулагчаар Д.Оргилбаяр, нүүр хувиргагчаар  Б.Болороо ажилласан бол  дүрүүдэд А.Гантулга, А.Орхонтуул,  Г.Энэрэл, Р.Адъяа, Ц.Цэрэнболд нар тоглосон байна.