улсын байгууллагаас хамтран Монгол Улсад Засаглал, Ил тол байдлыг дэмжих төслийн хүрээнд хагас жил тутамд хийгдсэн Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох дөрөв дэх судалгааны үр дүнгийн талаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Г.Уянга, АНУ-ын ОУХА-ын Суурин төлөөлөгч Фрэнсис А.Донован, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Сант марал сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати болон судлаачид бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсад Засаглал, Ил тол байдлыг дэмжихrdquo; төсөл нь илүү тод, хариуцлагатай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчинг бүрдүүлэх замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд 2014 оны 3 дугаар сард өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалжээ.

Судалгааны танилцуулгын үеэр АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг хэлэхдээ, өрхийн түвшин дэх авлига болон дээд түвшнийrdquo; авлигын талаарх олон нийтийн хандлагыг ийнхүү тогтвортойгоор удаан судлах нь Монгол Улс дахь ил тод байдал, сайн засаглал, хариуцлагын тогтолцоо болон авлигатай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт Азийн сан итгэлтэй байна хэмээв.

Мөн судалгааны арга зүйн талаар Сант-Марал сангийн гүйцэтгэл захирал Л.Сумати хийсэн танилцуулгадаа,  Энэхүү судалгааг 2014 оны 3 дугаар сард зургаан аймгийн 21 сум, Улаанбаатар хотын хотын долоон дүүргийн нийт 1360 өрхийн дунд явуулсан. Үүнээс өмнө авлигын түвшинг тогтоох нийт 12 судалгаа хийгдсэн бөгөөд ингэснээр авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан харах боломжийг олгож байна. Судалгааг түүврийн, ганцаарчилсан, ярилцлагын аргаар хийж гүйцэтгэсэн гэлээ.

Түүнчлэн судалгааны үр дүнгийн талаарх танилцуулгыг АНУ-ын Азийн сангийн төслийн менежер А.Баянмөнх хийсэн юм. Судалгааны дүнгээс үзэхэд 2014 оны байдлаар авлига нь Монгол Улсад тулгарч буй асуудлын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бөгөөд үүнээс өмнө хийгдсэн гурван судалгаанд ч үүнтэй ижил дүн гарч байсан гэлээ. Авлигатай тэмцэхэд саад болж буй хүчин зүйлсийн хамгийн түгээмэл нь хууль сахиулах байгууллагуудын хүрээнд авлига газар авсанrdquo; явдал гэж үзжээ. Тэр дундаа газрын алба, орон нутгийн худалдан авалт тендерүүд, уул уурхайн салбарууд авлигад хамгийн их өртсөн агентлаг буюу салбарын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд шүүх болон хууль сахиулах байгууллагуудын шударга харьцаанд итгэх иргэдийн итгэл маш доогуур байна гэсэн судалгааны дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь авлигатай тэмцэх арга хэмжээнд сэтгэл хангалуун биш байгаа хэдий ч 2006 оноос хойш харьцангуй дээрдэж буй нь харагдаж байгаа гэсэн байна.

Авлигын талаарх Олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа болон бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь төр, хувийн хэвшил, ашгийн бус зэрэг бүхий л салбарт авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төслийн нэг юм. Бодит баримт дээр тулгуурласан энэхүү судалгааны үр дүн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөлсөн бөгөөд хэрэгжилт, хянан шалгалтыг сайжруулснаар улсын хэмжээн дэх шинэчлэлийг хэрэгжүүлэх, ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ажээ