Нийслэлд өнөөдөр орой 20 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 хороод, Сүхбаатар дүүргийн 16, 20 хороонд 47 хашаа, байшин, гэр усанд автаж, таван автомашин үерт урсаж, нэг авто зам үерт автаад байна. 

Үүнтэй холбоотойгоор бүх дүүргийн онцгой комисс бэлэн байдал зарлалаа. Одоогоор үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байна.