Улаанбаатар хотын тоосжилтыг багасгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор өнгөрсөн жил зохион байгуулсан нэг наст цэцэг суулгах ажил энэ жил үргэлжилж байна.  Эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан гоёмсог нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж байгаа юм. Мөн 22-ын товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу захын гудамжуудад нэг наст цэцгийг суулгана.  Энэ жил цэцэгжүүлэлтэд нийслэлийн төсвөөс нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.