Хип хоп дуучин М эхнэртээ гар хүрсэн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.  Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байгаа аж. 

Одоогоор хэрэг эцэслэн шийдэгдээгүй шалгагдаж байгаа учир тухайн дуучны нэрийг олон нийтэд зарлаж болохгүй юм.