Долоон настай хоёрдугаар ангийн сурагч З.Сүбээдэй  Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, 2 дугаар цэцэрлэг, халуун усны урд орчмоос есдүгээр сарын 25-ны 17 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон. Дорнод аймгийн онцгой комисс Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр орчим нисдэг тэргээр агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгууллахаар болж эрлийн ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар бид алга болсон хүүгийн ар гэртээ холбогдож тодрууллаа. Түүний ээжийн найз Н "Манай найзын хүү орой хичээлээ тараад гэртээ ирчихээд гараад явсан юм билээ 16:00-17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа. Тухайн үед эмээ, ахтайгаа хамт байсан. Ээж нь Улаанбаатар хотоос өчигдөр гарсан. Цагдаагийн байгууллагаас хүүг хайх ажлыг дуудлага өгсөн даруйд эхлүүлсэн. Гэвч одоог хүртэл сураггүй байна" гэлээ.

Хэрвээ та тухайн хүүхдийг хаа нэгтээ харсан бол 8618-0318, 8894-0346 дугаарт холбогдоорой.