Манай улс БНСУ-ын “Zyle motors” компанийн үйлдвэрлэж буй Дэү брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийснээс эхний 100 автобусыг Улаанбаатарт авчраад байна.

Гэвч уг автобус нь шинэ, хуучин гэх мэт мэдээлэл гарч, олны шүүмжлэл дагуулаад буй юм.

Иймд өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны Бямба гарагт төв талбайд daewoo загварын 40, skywell бүрэн цахилгаан 20 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгөх гэж байна. Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилж байна.