Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охиныг авч явсан хоёр сэжигтэн байгаа хэмээн үзэж, эрлийг ажлыг хийж байгаа билээ. Өмнөговь аймгаас иргэн Г-г уг хэрэгт холбогдуулан саатуулсан. Түүний мэдүүлэгт үндэслэж, охиныг хоёр дахь сэжигтэнтэй хамт байгаа хэмээн үзэж, хэргийг мөрдөх ажлыг үргэлжлүүлсээр байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр дахь сэжигтнийг олж, баривчилжээ. Түүнийг Өмнөговь аймгаас саатуулж, улмаар Дорноговь руу хүргэжээ. Одоогоор охиныг олоогүй байна.

Эхний сэжигтэн Г-г Өмнөговь аймгийн Манлай сумаас саатуулсан. Тэрбээр мэдүүлэгтээ охиныг хөнөөсөн гэж дурдсан ч төд удалгүй амьд байгаа хэмээн ярьжээ. Охиныг одоогоор хөнөөсөн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдоогүй юм.