Өнөөдөр буюу 5-нд Дорноговийн зүүн, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. 

Нийт нутгаар шинэхэн орсон цасны улмаас явган шуурга шуурч, жавартай хүйтэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.