Авлигатай тэмцэх газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Авлигатай тэмцэх газраас 2023 оны эхний хагас жилд нийт шалгасан хэргийн 270 буюу 15 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 102 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улсад оргон зайлсан нийт 34 хүн байсан. Одоогоор 12 этгээдийг Монгол Улсад авчраад байна. Үлдсэн 22 этгээдийн нэгийг харьяаллын дагуу шилжүүлж, хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учраас цаашид олон улсад эрэн сурвалжлах шаардлагагүй болсон. Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг олж тогтоох, эргүүлэн авчрах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа.

Гадаадад оргон зайлсан этгээдүүдийн байгаа газар амар тогтоогдохгүй байна, хүндрэлтэй тулгарч байгаа. Үүнийг харуулсан нэг жишээ дурдахад, орон зайлсан этгээд эхлээд Монгол Улсаас Турк улс руу онгоцоор нисжээ. Эндээс цааш Франц, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байна.

Тэндээс Австри улсад очоо цааш Грек гараад, буцаад Нидерланд улсад иржээ. Тэндээс АНУ-ын Лос Лос-Анжелес хот руу яваад, цааш Орландо хотод очжээ. Ийм дүр зураглал байна" гэв.