2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс /2023.12.01/ эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.

Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авна.

Суудлын хуваарийг шалгалтад орохдоо авч очих юм байна.

ЭЕШ арванхоёрдугаар сарын 7-10-нд зохион байгуулагдах бөгөөд 5,645 шалгуулагч бүртгүүлжээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт эхэлнэ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдана.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

Шалгалтын хуваарь:

зураг