ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улс төрчидтэй холбоотой хэргүүд намжих тийшээ хандаад байна уу гэх хар нийгэмд төрөөд авлаа. Хэрэг хийсэн нь нотлогдчихсон байж ял авдаггүй завших тохиолдол энэ хүрээнийхэнд их. Харин жирийн иргэдийг бол намнахдаа тун гаргаад маш хурдан, шуурхай ажилладаг. 

Т.Бадамжунайд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ. Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын 3 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Хөгжлийн Банкны асуудалд холбогдсон нэр бүхий 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэв. 

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болохыг мэдээлэв.

Тодруулбал тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

УИХ дээр хоёр том асуудал давхцаж оччихоод байна. Нэг нь Шүүх байгуулах тухай хууль, түүн доторх Авлигын шүүх, нөгөөх нь нүүрсний хулгай, түүний учир шалтгааныг тодруулах нүүрсний сонсгол юм. Угтаа энэ хоёр маань еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. “...Хүйн холбоотой” гэвэл яг зохино. Авлигын шүүх, нүүрсний хулгай хоёрын “хүйн холбоо”

Нүүрсний сонсголоор Ажнай Д.Бат-Эрдэнэ нарыг “шүүнэ” 

Эрх баригчид нүүрсний хулгайгаа хэлэлцэхээс нэлээд халгаж хойшлуулсны эцэст ард түмний шахалтаар бие халаалт болгон Ажнай Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг нүүрсний сонсголоор хэлэлцэх гэж байна. Энэхүү сонсгол өнөөдөр арванхоёрдугаар сарын 4-нд эхэлж, 8-н хүртэл дөрөв хоног үргэлжилнэ.

УИХ-аас байгуулагдсан нүүрсний асуудлыг судлах хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр эл сонсголоор "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно гэдгээ мэдэгдсэн. Нийт 62 хүнийг гэрчээр дуудсаны олонх нь Ардчилсан намын угшилтай улстөрчид багтаад буй.

Ажаад байхад улс төрийнхэн өөрсдийгөө хэргээс авч үлдэх арга замаа тун чиг сайн хийж байгаа гэлтэй. Үүнийг ч баталсан үгийг Ерөнхий сайд нь хэлэв. 

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бий болж, нийгмийн сэтгэл зүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна. 

Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, өөрөө өөрсөдтэйгөө нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна. 

Гэхдээ үүнийг ордон дотор ч биш олон нийт ч гярхай олж харсан байна. Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг саяхан төллөө. Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн гинжин хэлхээний дараа гарч байна. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох зүйлгүй. Мөн төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарлаа" хэмээв. 

Түүнчлэн хуулийн төслийн талаар "Шүүх байгуулах тухай нийгмийн мэтгэлцээний эхлэл цэг байгаасай гэж хүсэж байна. Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Дэлхийн 27 улс авлигын эсрэг дагнасан шүүхтэй. 

Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шударга ёсны илд байна хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна. Тэтгэвэрт хамдаа гараад ард түмнийхээ дунд зүгээр л инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө авлигыг бид заавал ялах ёстой. Улстөрчид та бүхнийг би үнэн байхыг уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр хөшигний ард бас нэг өөр битгий байгаасай. Дотоод итгэл үнэмшлээрээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдэхийг хүсэж байна. 

Энэ бол та бидний ирээдүйдээ өвлүүлэн үлдээх хамгийн чухал үүрэг юм.