Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

НИЙГЭМ: Олон сар дамнаж иргэдийг бухимдуулж байгаа нэг сэдэв бол ногоон автобус. Өвлийн хүйтэн хэдийнээ орчихсон энэ үед иргэд нийтийн тээвэртээ багтаж сууж чадахгүй байгаа бөгөөд 20-30 минут өглөө, оройдоо хүлээж зогсох болсон. Уг нь хотын удирдлагууд иргэдээ ингэж автобус хүлээлгэх болгохоор 100 ногоон автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр захиалж авсан байдаг. Гэтэл өнөөх нь  хуучин басхүү үнэ ихтэй эд болж өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Гэтэл тэднийг буцаах ямар ч боломжгүй гээд авлаа. Ногоон автобуснуудыг буцаах боломжгүй гэв

Нүүрсний хэргийн эхний сонсгол дөрвөн өдөр үргэлжилж дууслаа. Гэтэл уг сонсголоор бүхэл бүтэн нэг аймгийн газрыг гадны иргэдэд өгчихсөн хэрэг ил гарч өдгөө АТГ-аас шалгах болсон байна. Ханбогд сумын Засаг дарга та 1 га газрыг ₮1 тэрбумаар үнэлж зарсан гэсэн нотлох баримт байна

"Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсов. Байр суурь: Нүүрсний хэргийн талаарх эхний сонсголд хэн, хэн юу өгүүлэв Энэ үеэр нэлээдгүй олон асуудал хөндөгдөж гэр бүл, төрөл саднаараа хамтраад бараг тоночихсон гэмээр баримтууд дэлгэгдлээ. Тавантолгой ХК-ийг нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүд тоносон уу?!

Нийслэл хотын утаагаар хүртэл мөнгө босгоод идчихдэг улстөрчид манай орноос бусдад байхгүй байх аа. SOS: Энэ утаа чинь "ЭРҮҮЛ БУС" байхад халаагуур тараагаад шийдэгдчих үү? тоггүй гал алдах гээд байгаагаа мартсан уу!

УЛС ТӨР: Нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо нотлох баримтыг нягтлан судлах нээлттэй сонсголын эхний үе шатыг дөрвөн өдөр зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө. Энэ хэсэгт дуудагдсан чухал гэрчүүдийн нэг нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хоригдож байгаа олон нийт мэдэж буй.  Тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтуудын гол гарын үсэг бөгөөд хариуцлага хүлээх хүн нь гэтэл түүнийг сонсголд оролцуулсангүй. Аль нь үнэн бэ?!

Б.Ганхуяг хордсон & хордоогүй “...Монголын улс төрд “Нүүрсчдийн нам” гэж бий” гээд л дуулддаг байв. Итгэдэг ч үгүй, ойлгодог ч үгүй байлаа. Сонсгол эхэлснээс хойш харах нээ, нүүрсэнд МАН, АН-гүй хутгалджээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ынх гарч ирж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний жилүүд, жижиг “Тавантолгой” зэргийг ярьж буй болохоор тэр. Ирэх долоо хоногт МАН-ынхан яригдана. “...Нам” гээд байгаа нь учиртай. Яагаад гэхээр “...Намууд нүүрснээс санхүүждэг” гээд байдаг нь үнэн бололтой. АН-ын дарга Лу.Гантөмөр гэрчлэв. “...Намууд нүүрснээс санхүүждэг” гэдгийг Лу.Гантөмөр гэрчлэв

ЭДИЙН ЗАСАГ:  2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.%, өмнөх сараас 1.5%-аар өсжээ. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг, Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.

СПОРТ: Пара жүдочид Токиогийн Гранпригаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв. 

Япон улсын нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпийн эрх олгох гранпри тэмцээн хоёр өдрийн турш болж, өнөөдөр/2023.12.05/ өндөрлөв. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагч Б.Нарантуяа, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзлээ. Үүнээс нэг алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн аж. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртлээ гэж биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Э.Содномпилжээ 2023 онд тив, дэлхийн наадмуудаас 4 медаль хүртлээ.  Тайланд улсын Ратчасима хотод үргэлжилж буй Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадамд Монгол Улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцов.

Тодруулбал, пауэрлифтингийн 107 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ийг амжилттай шахснаар төрийн дуулалаа Тайландын тэнгэрт эгшиглүүллээ.

Э.Содномпилжээ нь 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шилдэг тамирчин. Ийнхүү тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медалийн эзэн боллоо. Э.Содномпилжээ энэ онд тив, дэлхийн наадмуудаас дөрвөн медаль хүртээд байна.

СОЁЛ УРЛАГ: “Miss Asian Awards 2023” тэмцээнд мисс Бямбасүрэн дэд байранд шалгарчээ. “Miss Asian Awards 2023” тэмцээн БНСУ-ын Ёосү хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн Мисс Бямбасүрэн амжилттай оролцож Дэд Байр эзлэхийн зэрэгцээ Best Body шагналыг хүртээд байна. Түүний хувьд өдгөө 18 настай, Отгонтэнгэр их сургуульд суралцдаг байна. Энэхүү тэмцээн нь түүний оролцож буй анхны олон улсын тэмцээн юм.