Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр байрны 3 дугаар орц 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон, цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн.