Эрх баригч намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна.  Мөн сонгуулийн нэрийн жагсаалтад ямар төлөөллийг багтаах талаар ярилцжээ. 

Удирдах зөвлөлийн хурал өчигдөр арав орчим цаг үргэлжилж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг багтаана гэсэн үзэл баримтлалаа танилцуулжээ.  Тухайлбал, багш, эмч  нар малчид гээд нийгмийн төлөөллийг УИХ-д суух ёстой гэж өмнө нь мэдэгдэж байснаа ч намын гишүүддээ хэлжээ.   Одоогоор Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.