Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргах шийдвэрийн талаар мэдээлж байсан билээ. 

Тэгвэл одоогоор 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэл олон нийтэд хараахан ил болоогүй байгаа. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Тус тэмдэглэл албажиж гарах хугацаандаа явж байгаа" гэв. 

Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.