Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, 13 настай С.Элбэрэл 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн14:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээллийн дагуу алга болсон хүүхдийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна.

Эрэн хайж байгаа хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.

зураг

 

Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.

 

Эх сурвалж: ЦЕГ