Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно. Тиймээс отгон чуулганаар заавал хэлэлцэн батлах ёстой хууль бол  УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль юм.  Энэ хуулиар  126 гишүүн яг ямар дүрэм, журам, дэгийг мөрдөж, хэрхэн чуулганы хуралдаанаа зохион байгуулах, үг хэлэх зэрэг асуудлыг зохицуулах юм.  Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад: 12-оос доошгүй гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулна гэжээ.

Тодруулбал, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95 хувь ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно.  Улмаар нам, эвслийн бүлэг байгуулах эрх гишүүний тоо наймаас доошгүй байсныг 12-оос доошгүй болгон өөрчилжээ. Мөн чуулганы хуралдаан 64-өөс дээш гишүүний ирцтэй эхлэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.

Мөн Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёр тусдаа байна хэмээжээ. Одоо мөрдөгдөж буй хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон байдаг. Прокуророос УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулдаг. ОУПХ-ноос УИХ-ын гишүүнийн бүрэн эрх сонгогчдоос олгосон мандат.

Тухайн гишүүн хэнээс ч айлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх нь гол механизм гэж үздэг.  Манай улсад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд халдашгүй байдалд нь халддаг. Халдашгүй байдалд баривчлах, нэгжлэг хийх, байцаах, шалгах зэрэг ордог. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулжээ.

Түүнчлэн УИХ-ын сонгууль -2024 төсөв хоёр дахин нэмэгджээ. Одоогоор, 39.5 тэрбумын зардал гаргахаар батлагджээ. Үүний өмнөх УИХ-ын сонгуулиар буюу 2016 онд 16.5 тэрбумыг зарцуулсан байна.