Ард иргэддээ гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Дүүсэн DX210WA” загварын экскватор автомашин бүрэн, Ц-ийн  “Митсубиши Кантер” загварын ачааны автомашины хөдөлгүүр, дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ы хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 03:29 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн  хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 328 иргэн гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.