МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрсийг тодруулах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараа Бага хурал хуралдаж, 00.00 цагаас нэрсээ СЕХ-нд өгөх юм.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Би өөрөө удирдах зөвлөлийн гишүүн биш. Намын бага хурал хуралдана гэхээр нь ирлээ. Би жагсаалт сонирхоогүй. Тодорхой салбарууд удирдаж яваа учраас тойргоос нэр дэвшинэ гэж үзэж буй. 

Намайг тойрог, жагсаалтад дэвшүүлж байгааг би сайн мэдэхгүй байна. Намын удирдлагын асуудал намайг сонгох, дэвшүүлэх нь. Тойргийн гишүүд хүлээж авахгүй байна аа гэвэл би юм хэлэхгүй. Тэр тойргийн гишүүд хүлээж авахгүй бол тэнд балбуулж байхаар хувь заяатайгаа эвлэрээд явахаас өөр асуудал байхгүй. Би олон жил улс төрд явлаа" гэв.