Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн авто зам /Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх/-ыг энэ сарын 28-ны 04:00 цагаас 30-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлууд хийгдэх юм байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа.