Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхлэж байна.

Иймд түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар /НТБГ/-аас мэдээлэв. Тодруулбал долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд хөнгөлөлт үйлчлэхгүй тул картаа цэнэглээд зорчих боломжтой юм.

Нийтийн тээврээр зорчих картыг гар утасны аппликэйшн болон автобусны буудлын ойролцоох цэгүүдэд цэнэглүүлж болно.